solongonews
Ууттай цайнаас хордлого өгч байна
2015-06-02 12:29
Хямдхан цайн дахь фторын өдрийн орц хэмжээнээсээ хэд дахин давж хүний эрүүл мэндийг хүчтэй хордуулж байна.

    Уутанд савласан хямдхан цай  эрүүл мэндийг ноцтой хордуулдгийг эрдэмтэд нотлон, сэрэмжлүүлж байна. Тийм  ундааг байнга хэрэглэдэг хүмүүс шүдгүй хоцрох эрсдэл дагуулдаг.

Энэ нь хүний бие эрхтэн дэх фторт нэгдлийн агууламжийг өндөрсгөж ноцтой хордлого дагуулж байдагт хэргийн учир оршино. Энэ нь шүдний ясыг “идэж”, үе мөчнийг өвчлүүлж, түүгээр ч зогсохгүй хорт хавдрыг даллаж байдаг гэж  Лондон дахь Дерби Их сургуулийн судлаачид тогтоожээ.

Насанд хүрэгчдийн бие дэх фторын өдрийн дээд хэмжээ нь 3-4 миллиграмм байдаг.  Шинжээчдийн ажигласнаар зарим цайнуудад энэ элементийн хэмжээ 75-120% -иар илүү байдаг гэнэ. Ийм л учраас цай үйлдвэрлэгчид боодол дээрээ фторын агууламжийг зааж өгч байх үүрэгтэй гэж мэргэжилтнүүд үзэж байна. Аюултай нэгдлүүдийн агууламж  хамгийн багадаа 0.7 мг/литр  байдаг.

         Зөвхөн ууталсан цай уудаг хүмүүс л  эрсдлийн бүлэгт багтаад байдаггүй аж. Фтор агуулсан оогоор шүдээ тогтмол угаадаг хүмүүс, далайн бүтээгдэхүүн байнга иддэг хүмүүс ч фтороор хордох эрсдэлтэй гэнэ.  Хэрэв хүн 10-20 насандаа өдөр тутам 10-20 миллиграм, эсвэл 2,2 миллиграмаар хамгийн багадаа 40 жилийн турш фтор хэрэглээд байвал системийн өвчний тухай ч яригдаж эхлэнэ. 

Уутлагдсан цай экологит сөргөөр нөлөөлдгийг Росбалт бичиж байгааг тэмдэглэх нь зүйтэй. Түүнийг хийхэд асар их хэмжээний модлог зүйл орж байдаг нь байгалийн нөөцийг ядууруулахад хүргэнэ. Их Британид 4 ам бүлтэй нэг айлын жилд хэрэглэдэг  цайны уутанд  50 м2 цаас ордгийг тооцож үзжээ. Хэрэв уутнуудыг пирамид хэлбэрээр хийхийн бол хэрэглээ нь 70 м2 болж өсөх гэнэ.

Түүнээс гадна  аяган дотор шалчийхаас нь хамгаалж  халуунд тэсвэртэй нийлэг туузаар  уут үйлдвэрлэх нь олшроод байна. Энэ нь хөрсөнд задардаггүй учраас түүнийг гэмтээж химийн найрлагыг нь алдагдуулдаг гэхчилэн  ойлгомжтой шалтгаанууд нь экологид хор хөнөөл учруулдаг байна.  

 

Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл