solongonews
Хятад ятга буюу Гү Чинь
2015-07-02 10:05
Гү Чинь хэмээх хөгжмийн зэмсэг Дундад улсад 3000 гаруй жилийн түүхтэй гэж эртний ном зохиол болон археологийн судалгаанд тэмдэглэжээ.

Дундад улсын ятга хөгжмийн зэмсгийг Гү Чинь хэмээдэг. Ном зураг, шүлэг дуу, уран зохиолын хамт Дундад улсын уламжлалт соёлын чухал бүрэлдэхүүн мөн бөгөөд хамгийн өвөрмөц онцлогтой хөгжмийн зэмсгийн нэг юм. Хүмүүс ердөө Гү Чинь хөгжмийн зэмсгийг хөгжимдөхдөө бус, харин мэдрэмж олох, тунгаан бодох, хувь хүний боловсрол, түүнчлэн найз нөхөд хоорондын сэтгэл зүйн харилцаатай нягт холбоотой байдаг байна.

Гү Чинь хэмээх хөгжмийн зэмсэг Дундад улсад 3000 гаруй жилийн түүхтэй гэж эртний ном зохиол болон археологийн судалгаанд тэмдэглэжээ. Гү Чинийг хөгжимдөх нь тухай хүний эрхэмсэг байдал, нийгэм дэх байр суурийг төлөөлдөг тул язгууртан, бичгийн хүмүүсийн сонгодог урлаг болж, харин олон нийтэд зориулагдсан урлагийн хэлбэрээр түгээгдээгүй байна. Хэрэг дээрээ Гү Чинь хөгжмийн зэмсэг нь Дундадын бичгийн хүмүүсийн түүхтэй салшгүй холбоотой юм. Учир нь Дундадын бичгийн хүмүүсийн заавал эзэмших ёстой "Хөгжим, Шатар, Ном, Зураг" дөрвөн их авьяас боловсролын нэг нь бөгөөд хамгийн эхэнд нь бичигдэж байжээ. Гү Чинь хөгжмийн урлаг их хэмжээний яруу сонсголонтой хөг аялгууг хуримтлуулжээ. Хөгжимдөх арга ээдрээтэй бөгөөд гоёмсог, маш өвөрмөц тэмдэглэх аргатай. Зонхилох хөгжмийн аялгуунуудыг хүмүүс амаар дамжин уламжилж иржээ.

Гү Чинь хөгжмийн зэмсэг 7 чавхдас, 13 товхтой. 10 зүйлийн өөр өөр чавхдах арга хэрэглэж, дөрвөн октав агуул үүсгэж болдог. Гү Чинийг хөгжимдөхөд сул чавхдасыг чавхдах, зүүн гарын хуруугаараа товхыг хөнгөхөн дарж чавхдах, дарсан хуруугаа чавхдас дээр гүйлгэн шилжүүлэх зэрэг үндсэн гурван ур ордог. Адилхан дууны өнгийг адил бус чавхдас, адил бус товхонд өөр өөр аргаар хөгжимдвөл дууны өнгө нь улам баялаг болдог байна.

Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл