
Монгол Улсын Боловсролын Тэргүүний ажилтан Тэргүүлэх зэргийн багш Дамбын Янжин:
ӨМӨЗО-ны Хөххот өдрөөс өдөрт хөгжин цэцэглэж хоёр орны төдийгүй олон улсын бизнес эдийн засаг, соёл урлаг, боловсролын томоохон төв болон хөгжиж байгааг харахад бахархах сэтгэл эрхгүй төрдөг юм.
Миний бие ӨМӨЗО-нд ирээд хүүхэд багачууддаа дэлхийн сонгодог хөгжмийн хаан болсон төгөлдөр хуурын хичээлийг заахын зэрэгцээ авьяаслаг залуу дуучдыг бэлтгэх ажилд гар бие оролцож байгаадаа баяртай байдаг юм аа.
Бид энэ 5 дугаар сарын 23-нд “Сонгодог эгшиглэн” нэртэй дэлхийн сонгодог дууны уран бүтээлийн дээжээс бүрдсэн тоглолтыг “Өвөр Монгол” зочид буудлын хамт олонтой хамтран үзэгч олон түмэндээ өргөн барилаа. Энэхүү тоглолтод маань Монгол Улсын алдартай залуу дуучид оролцсон төдийгүй ӨМӨЗО-ны залуу дуучидтай хамтран олон сайхан сонгодог бүтээлийг толилуулсан нь олны таашаалыг хүртэж энэ салбарт 40 гаруй жил ажилласан ахмад багш надад их урам зориг өгсөнд маш их баярлаж явдаг.
Ингээд хоёр орны найрамдал хамтын ажиллагаа улам өргөжин тэлж соёл урлагийн салбарт олон сайхан гялалзсан амжилт гаргахын өлзий дэмбэрэлтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
