100 тэрбум долларын суурь хөрөнгөтэй ШХБ-ийг байгуулах хэлэлцээрт 2014 оны 7 дугаар сард Бразилын Форталеза хотноо болсон БРИКС-ийн VI дээд хэмжээний уулзалтын үеэр тус бүлгийн гишүүн улсууд, тодруулбал Бразил, ОХУ, Энэтхэг, Дундад улс болон Өмнөд Африк гарын үсэг зурсан юм.

Тус банкийг энэ сарын эхээр Оросын Уфа хотод болсон БРИКС-ийн VII дээд хэмжээний уулзалтын үеэр албан ёсоор байгуулсан билээ.

ШХБ-ны гол зорилго нь БРИКС-ийн гишүүн улсууд болон хөгжиж буй бусад улсын дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлж, тогтвортой хөгжлийг хөхүүлэн дэмжих ажээ.

БРИКС-ийн ШХБ-ны ерөнхийлөгчөөр томилогдсон Кундапур Ваман Камат хэлэхдээ, “ШХБ 2016 оны 4 дүгээр сараас дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлж эхэлнэ” гэжээ.
