solongonews
Дайны ялалтын 80 жилийн ойд зориулсан үзэсгэлэн боллоо
2025-07-08 16:31
Дайны ялалтын 80 жилийн ойд зориулсан үзэсгэлэн боллоо

 

Хятадын ард түмний Японы түрэмгийллийн эсрэг дайн, дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан 07-р сарын 08-нд "Үндэстний эрх чөлөө, дэлхийн энх тайвны төлөө" сэдэвт үзэсгэлэн Хятадын ард түмний Японыг эсэргүүцэх дайны музейд нээлтээ хийлээ.

Тус үзэсгэлэнд Японы эсрэг дайны үеийн 5098 ховор зургийг дэлгэн үзүүлсэн бөгөөд эдгээр нь 1931 оны 09-р сарын 18-наас 1945 оны 09-р сарын 02-ны өдөр хүртэлх 14 жилийн турш үргэлжилсэн Хятадын ард түмний цус асгаруулсан тэмцлийн түүхийг өгүүлж байна.

“Түүхийг дурсаж, амь үрэгдэгсдийг дурсан санагалзаж, энх тайвныг эрхэмлэн, ирээдүйг хамтдаа бүтээцгээе" уриан дор зохион байгуулагдаж буй тус үзэсгэлэн нь 12,200 хавтгай дөрвөлжин метр талбайд 1525 гэрэл зураг болон 3237 түүхэн дурсгалт зүйлсийг багтаасан өргөн цар хүрээтэй үзэсгэлэн болж байгаа юм.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл