ГХЯ-ны 16-нд хийлгэсэн хэвэллийн бага хуралд сэтгүүлч, саяхан БРИКС-ийн ээлжит дарга Бразил улс Вьетнамыг БРИКС-ийн түнш орон болсон гэж мэдэгдсэн, Хятад улс энэ талаар ямар тайлбар хийх вэ гэсэн асуултад Хятадын ГХЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Гүө Жякүнь:хариулав.

Гүө Жякүнь хэлэхдээ, Вьетнам БРИКС-ийн хамтын ажиллагаанд оролцох нь түүний хөгжилд ашигтай төдийгүй БРИКС-ийн орнууд болон дэлхийн хөгжиж буй орнуудын хамтын ашиг сонирхолд нийцэж байна. Вьетнам улс БРИКС-ийн механизмд идэвхтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна гэжээ.
Тэрээр хэлэхдээ, БРИКС-ийн их гэр бүл шинэ түншээ улсыг угтан авсан нь БРИКС-ийн механизмын цар хүрээ улам өргөжиж, түүний сонирхол, нөлөө улам бүр нэмэгдэж буй хэрэг юм. Хятад улс цаашид иж бүрэн, нягт, ажил хэрэгч, хүртээмжтэй түншлэлийн харилцааг бий болгож, "Их БРИКС-ийн хамтын ажиллагаа"-ны чансаатай хөгжлийг ахиулж, олон талт үзэл, шударга ёсыг хамгаалан, хамтын хөгжлийг ахиулахад улам их хувь нэмэр оруулах болно гэжээ.
