solongonews
Гуравдугаар улиралд давхардсан тоогоор нийт 178 сая хүн Хятадын хилээр нэвтэрчээ
2025-10-16 16:33
Гуравдугаар улиралд давхардсан тоогоор нийт 178 сая хүн Хятадын хилээр нэвтэрчээ.

Хятадын Цагаачлалын албаныхан өнөөдөр буюу 10-р сарын 16-ны өдрийн нийтэлсэн статистик мэдээллээр 2025 оны гуравдугаар улиралд давхардсан тоогоор нийт 178 сая зорчигчид Хятадын хилээр орж гаргасан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 12.9 хувиар өссөн тоон үзүүлэлт юм. Үүний 89.372 сая нь эх газрын оршин суугчид, 68.731 сая нь Хонконг, Макао, Тайваний оршин суугчид байсан нь өнгөрсөн оны мөн үеэс 13.8 хувь , 6.2 хувь тус тус өссөн байна.

Улсын хэмжээнд Хятад руу орж гарсан гадаадын иргэдийн тоо 20 сая 134 мянгад хүрч, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 22,3 хувиар өссөн байна. Үүнээс 7.246 сая гадаадын иргэн Хятадад визгүй нэвтэрсэн байж, гадаадаас ирсэн иргэдийн нийт хэмжээний 72.2 хувийг эзэлж байна. Энэ оны эхний гурван улиралд улсын хэмжээнд нийт 510 сая хүн хилээр нэвтэрч, гарсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 14.3 хувиар нэмэгдсэн байна.

Зохиогч: РЭНЬ ЧИНЬЧИНЬ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл