solongonews
2025 оны Өвөр Монголын гадаад худалдааны импорт, экспортын нийт хэмжээ сайн байна
2026-01-19 16:10
2025 оны Өвөр Монголын гадаад худалдааны импорт, экспортын нийт хэмжээ сайн байна

ӨМӨЗО-ны 2025 оны гадаад худалдааны импорт, экспортын нийт хэмжээ 220.67 тэрбум юаньд хүрч, өмнөх оны мөн үеэс 6.4 хувиар өссөн байна. Энэ нь улсын өсөлтийн хурдац 2.6 хувиар өндөр байж, импорт, экспортын өсөлтийн хурд болон цар хүрээгээрээ үндэсний хэмжээнд тус тус 12-р болон 24-р байранд орж, 2025 оны эхний 11 сарынхаас 6 байраар сайжирсан юм. Тодруулбал, экспорт 89.87 тэрбум юаньд хүрч, өмнөх оны мөн үеэс 5.4 хувиар өсөн, импорт 130.8 тэрбум юаньд хүрч, өмнөх оны мөн үеэс 7 хувиар тус тус өссөн байна.   

Өвөр Монголын гадаад худалдааны хэмжээ болон чанарын хувьд тогтвортой өсөж, өсөлтийн хурд нь улсын дундаж хэмжээнээс давжээ. Импорт болон экспортын бараа бүтээгдэхүүний хувьд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн болон үндсэн органик химийн бодисын экспорт өмнөх оны мөн үеэс тус тус 15.4 хувь, 11.4 хувиар өссөн бол зэсийн хүдрийн импорт өмнөх оны мөн үеэс 50.4 хувиар өссөн нь мэдэгдэхүйц хөдөлгөгч нөлөө үзүүлжээ. 2025 оны 12-р сард Өвөр Монголын гадаад худалдааны импорт, экспортын нийт хэмжээ 24.24 тэрбум юаньд хүрч, сарын шинэ дээд амжилтыг тогтоон, ӨМӨЗО-ны гадаад худалдааны сайжрах явцыг улам бэхжүүлсэн байна.

Найруулагч: Б.САРУУЛ
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл