Мэдэхэд илүүдэхгүй.

Хамар хөхөмдөг улбар харагдвал цусны даралт багассаных.
Хамар энд тэндээ ялангуяа сэртэн нь цайж харагдвал уушгины хатгаатайнх.
Хамрын арьс нэлдээ цайж харагдвал ходоод муудаж байгаагийнх.
Хамар гуулин шар өнгөтэй, хар цэгтэй болбол элэг өвчилж, дэлүү, цөсний ажиллагаа гажсаных.
Хамрынугаар гүнзгий босоо үрчлээс гарваас сэтгэл шаналж, бэрхшээлд дарагдсаных.
Хамрын ханшаар хөндлөн үрчлээс гарвал бамбай булчирхай томорсных.
Хамрын самсаа сарталзан дэрвийж харагдвал амьсгалын эрхтнүүд хүндэрч амьсгаа давхацсаных.
Хамрын үзүүр налчийвал ходоодны хорт хавдар тусах дохио.
Хамрын үзүүр бүдүүрвэл ходоод сунасных. Мөн үзүүр шуумайж харагдвал ходоод агшиж эмзэг болсных.
Хамар, уруул хоёрын хооронд зөвхөн зүүн талдаа үрчлээ гарвал бүдүүн гэдэс зүүн тийшээ хэлбийснийх.
Хамар, уруул хоёрын хооронд зөвхөн баруун талдаа үрчлээ гарвал цөс ялгаралтад гажиг гарсных, эсвэл цөсний чулуу үүсч буйнх.
Хамрын үзүүр цайваас цусны эргэлт гажиж хавдар үүсч байгаагийнх.
