Дундад улсын хүний эрхийн судалгааны нийгэмлэгийн дэргэдэх Дундадын хүний эрхийн веб сайт тун саяхан хятад, англи хэлий шинэ хувилбараа нийтэлсэн байна.
Энэхүү шинэ хувилбарт "Нэр нөлөө бүхий, мэргэжлийн, эрдэм шинжилгээний, ардын" гэх онцлогийг улам товойлгожээ. Үүнд голдуу сүүлийн үеийн "Мэдээ мэдээлэл, онолын судалгаа, олон улсын харилцаа, бэлтгэл сургалт, зохиол бүтээл, НҮБ-ын хүний эрх ба Дундад улс, эрхээ хамгаалах удирдамж" зэрэг агуулгыг хамарч байна. Энэ нь Дундад улсын хүний эрхийн онолын судалгаа, онолын үйл ажиллагаа зэрэг талаарх мэдээллийг хангах гол индэр болж байгаа бөгөөд Дундад улсын онцлогтой социализмын хүний эрхийн хэлэлцүүлгийн чухал ачаалагч болох юм.

