solongonews
Сэргээгдэх эрчим хүчийг амьдралд нэвтрүүлсэн малчин
2015-08-26 13:48
Шулуунцагаан хошууны Ли Цэ мал аж ахуй, тариалангийн машины тусгай хоршоолол болонхоршооллын эзэн нарны энергийн авто машиныг үүсгэн бүтээгч Чи Линг тэмдэглэв.

Шилийнгол аймгийн Шулуунцагаан хошууны Мянгат суурингийн зүүн хэсэгт байрлах мал аж ахуй, тариалангийн зориулалттай машины тусгай хоршоолол нь 1000 гаруй кв.м талбайтай. Түүнчлэн нарны энергийн (нарны энерги-бичил сэргээгдэх эрчим хүч) автын мэргэжлээр үйлдвэрлэлийн суурь болгосон оюутан, малчин, суурингийн иргэдээс бүрдсэн арав гаруй ажилтантай. Жилийн орлого нь нэг сая юанийг давсан орон нутгийн шинэ хэлбэрийн жижиг үйлдвэр юм.

Тус хоршооллыг “Шулуунцагаан хошууны Ли Цэ мал аж ахуй, тариалангийн машины тусгай хоршоолол” гэдэг.

Энэхүү хоршооллын эзэн нарны энергийн авто машиныг үүсгэн бүтээгч Чи Линь хоршоожлоо танилцуулав. Дээрээ цахилгаан гаргах нарны энергийн хавтантай, хайрцаг дотроо цахилгаан хадгалах хэсэгтэй, ажиллаагүй үед цахилгаанаа хадгалж бүрхэг бороотой өдөр хэрэглэхэд бэлтгэдэг аж. Хажууд нь цахилгаан нь дүүрэхэд автоматаар зогсдог машин угсарч, өөрөө усаа дүүргэдэг удирдлагатай гэнэ. Хоёрхон хүн өргөөд явчих боломжтой болохоор шилжүүлж буулгахад хялбар, малчдын нүүж суух, оторлож нүүдэллэхэд асуудал учрахгүй юм байна.

 Чи Линь нарны энергийн авто машинаа танилцуулж байгаа нь /баруун/

Чи Линь автын инженер болон зохион бүтээх мэргэжлээр нэг ч өдөр суралцаагүй. Түүний эдгээр оролдлого нь балчир бага үеийнх нь дур сонирхолтой холбоотой. Чи Линь багадаа машин тоноглол эвдэж сэлбэх дуртай, аав ээжийнхээ өдөр нь авч өгсөн тоглоомыг шөнө унтахаасаа өмнө заавал задалж орхидог сониуч хүүхэд байлаа. Тэрээр эвдэж задалсан тоглоомоо дахин сэлбэж өөрчлөх нь түүний бага насных нь хамгийн сайхан дурсамж гэлтэй. 2002 оны үеэр ахлах дунд сургуулиа төгсөөд, их сургуульд элсэж чадаагүй тул хөдөө нутагтаа буцаж малчин болохоор шийджээ. Гэхдээ тэднийх ах дүү олуулаа учир мал маллаж амьдралаа дээшлүүлнэ гэдэг зүүд төдий хүсэл байсан байна. Чи Линь хэсэг хугацаанд эргэцүүлэн бодож бага насны сонирхлоо үргэлжлүүлэхээр шийдэж, Шанд суманд гагнуурын газар ажиллуулж эхлэв. Хоёр жил хүрэхгүй хугацаанд түүний гагнуурын газар хошуу даяар нэрд гарч, ялангуяа түүний өөрчлөн шинэчилсэн шинэ хэлбэрийн мотоцикл нь нутгийн залуусын анхаарлыг татсан юм. Улмаар 2006 онд Чи Линь Шулуунхөх хошууны бүсгүйтэй гал голомтоо бадрааж, амьдралаа залгуулах болсон түүний сэтгэлд ээж, аав, эхнэр, хүүхэд, нутгийн малчин түмэндээ тустай нэгийг хийж бүтээх хүсэл тасрахгүй оргилох болов. Хотжилтын хөгжлийг дагаад хөдөө нутагт хөдөлмөр хүч ихээр дутагдаж байгаа энэ цаг үед нарны энергийн онгоцоо бүтээж эхэлсэн байна.

 Нарны энергийн авто машины зураг 

Чи Линь: - Урьд нь хөдөө нутгаар хүн олон үед ус зөөнө гэдэг тийм ч том асуудал биш байсан. Гэхдээ одоо хөдөө нутагт хүн цөөрч, дийлэнх нь настай хүмүүс болсон тул ус татна гэдэг хялбар ажил биш болсон шүү. Энэхүү машиныг бүтээхээс өмнө хөдөөгөөр явж машин бүтээвэл ашиг байна уу үгүй юу гэдэг талаас нь судалгаа хийлээ. Мөн Бээжин зэрэг олон газраар явж материал цуглуулж бэлтгэсэн. Улмаар 2009 онд анхны машинаа үйлдвэрлэж гаргаад, энэ сууриндаа хэд хэдэн удаа шинэчлэн өөрчилж, 2011 онд 200 мянган юаний хөрөнгө оруулан үйлдвэрээ байгуулаад албан ёсоор зах зээлд гаргасан. Эхлээд малчид хүлээн аваагүй. Аман дээрээ сайн гэж магтавч, итгэж ядан авах хүнгүй байсан. Харин нэг удаа аймгийн үзэсгэлэнгийн үеэр оролцоход малчид худалдан авч хэрэглэж, тэдний сэтгэлд хүрсэн учир 2014 оноос олонд хүлээн зөвшөөрөгдөж эхэлсэн гэж ярив.

Нарны энергийн авто машинаар мал услах онгоцоо амжилттайгаар зах зээлд гаргасны дараа Чи Линь сэтгэл амар суугаагүй. Тэрээр малчид гадагш явбал малын ус унд, тэрчлэн гэр орондоо сэтгэл зовних асуудлыг шийдвэрлэхээр авто онгоцонд камер суулгаж, гар утсаар удирдах программыг судлан бүтээлээ. Тус  программ нь гар утсаараа энэхүү ус татах машинаа удирдах бөгөөд найм, есөн секундийн дараа онгоцны зураг утсан дээр нь гарч, малчид хаана ч явсан мал ус ууж байгаа үгүйг мэдэх боломжтой аж. Үүний үндсэн дээр цахилгаангүйгээр ажиллах камерыг хүрээ хашааны өнцөг буланд угсраад холоос бүх гэр хорооныхоо байдлыг цаг бүрд нь ажиглаж, малчид зуны цагт найр наадмаар гадагш явахад ар гэртээ хүнгүй гэж санаа зоволтгүй болжээ.

Нутаг усанд нь элс манх ихтэй, худаг малтах үед том машин орж чадахгүй, орж ирсэн ч зардал мөнгө ихтэй учир 2013 оноос эхлээд нарны энергийн худаг малтах машин үйлдвэрлэсэн байна.

Чи Линь: -Элсэн манхан нутагт худаг малтахад худаг өрөмдөх машины түлшинд л гэхэд хэдэн мянган юань орно. Манай машин бол пика машины ард чирээд явж болдог учир нааш цааш явахад хялбар, тогтсон газартаа хүрсэн хойно нарны энергийн хавтангаа дэлгэн, машинаа босгож, удирдлагаа нээсний дараа автоматаар өрөмдөж эхэлдэг. Элс манхантай газар усны түвшин өндөр, манай машин ч хамгийн гүндээ 20 метр өрөмдөж чадна. Зардал мөнгөний хувьд хямдхан, нэг худаг өрөмдөхөд 1000 гаруй юань зарцуулдаг болохоор малчдын хүч хөдөлмөр, мөнгө төгрөгт хэмнэлттэй.

Чи Линий байгуулсан хоршоолол нь малчин тариачин, оюутнаас бүрдсэн арван хэдэн ажилтантай, авто онгоц үйлдвэрлэх иж бүрэн системтэй болоод байна. Ийнхүү 1000 кв.м талбайтай үйлдвэрийн хашаа нь усан онгоц үйлдвэрлэх байшин, цахилгааны хэрэгсэл хийх өрөө, ажилтны хоолны өрөө зэрэг тус бүрдээ хуваарьтай. Энэ нь мал аж ахуйн орны хувийн бүтээн босгох үлгэр жишээ болсноор барахгүй мал аж ахуй, тариалах орны иргэдийг ажлын байраар хангасан байна.

Дараагийн шатанд Чи Линь машиныхаа чанарыг улам сайжруулж, үнийг нь бууруулж, мөн бүх аймаг хотоор засварын цэг байгуулж, малчдад үйлчлэхээр төлөвлөсөн байна. Түүний бүтээсэн нарны энергиэр ус татах машин нь улсаас олгосон патентын эрхтэй. Ийнхүү хошуу нутагтаа өнгө гэрэл нэмсээр байна.

Зохиогч: Агаруу, Алтан- Од
Найруулагч: С. Урьхан
Эх сурвалж : “Солонго” мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл