Хятад улс үндэсний стандартын 891 бодисыг шинээр баталлаа
2025-10-14 16:42
Хятад улс үндэсний стандартын 891 бодисыг шинээр баталлаа.
Эхний гурван улиралд Хятад улс үндэсний стандартын 891 бодисыг шинээр баталсан.
Энэ нь өнгөрсөн жилээс 75.7 хувиар өссөн байна. Үүнд: улсын Ⅰ зэрэглэлийн стандартын 48 төрлийн бодис 5.4 хувийг эзэлж, Улсын Ⅱ зэрэглэлийн стандартын материал 843 төрөлд хүрч, 94.6 хувийг эзэллээ.
Стандарт бодис нь хими, биологийн шинжилгээний үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай “хэмжүүр”, “жин” гэж тодорхойлогддог. Энэ нь улсын хэмжих чадаврыг бэхжүүлэх гол хүчин зүйл юм. Одоогийн байдлаар Хятадын зах зээлийн хяналтын удирдлагын ерөнхий газраас улсын хэмжээнд 19349 төрлийн стандарт материалыг баталсан байна.
Найруулагч: Б.САРУУЛ
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх
