Уг үзэсгэлэнг Дундад улсын хүний эрхийн хөгжлийн сан ба Японы олон нийтийн байгууллага хамтран зохион байгуулжээ. Үзэсгэлэн "Хорт хийн болон бактериологийн дайнд хордсон хүмүүсийн ирээдүйн хөгжилд анхаарал хандуулъя" гэсэн гол уриан дор болов. Үзэсгэлэнд 405 фото зургаар Дундад улсыг түрэмгийлсэн япон цэрэг био химийн зэвсэг их хэмжээгээр судлан үйлдвэрлэж, амьд хүнээр туршилт хийсэн харгис ажиллагаа, мөн японы түрэмгий цэргийн үлдээсэн химийн зэвсгээс болж арьс мах нь илжирч, бие сэтгэлийн хал зовлонг ихээр амсаж буй Хятадын ард түмний байдлыг харуулав.

Үзэсгэлэнг сонирхсон Японы иргэд, үүгээр дамжуулж бид олон юмыг мэдэж ойлголоо. Этгээд, түүхэн үнэн мөн байдлыг хүмүүст ойлгуулах ёстой гэв.

