Нам тойрог замын интернетийн хиймэл дагуулыг амжилттай хөөргөв
2025-07-31 09:16
Нам тойрог замын интернетийн хиймэл дагуулыг амжилттай хөөргөв
Хятад улс Хайнаний арилжааны сансрын хөөргөх төвөөс CZ-8A зөөгч пуужингаар нам тойрог замын интернетийн 06 бүлгийн хиймэл дагуулыг 07-р сарын 30-ны өдрийн 15 цаг 49 минутад амжилттай хөөргөж, хиймэл дагуул товлосон тойрог замд орсноор энэ удаагийн хөөргөлтийн ажиллагаа бүрэн дүүрэн амжилттай боллоо.

Энэхүү хөөргөлтөд CZ-8A зөөгч пуужин нь процессын бүрэн автоматжуулалт, хөөргөлтийн идэвхтэй хөдөлгөөнийг хянах, хөргөсөн шингэн хүчилтөрөгчөөр цэнэглэх зэрэг хэд хэдэн технологийн шинэчлэлийг харуулжээ. Энэхүү бол CZ буюу Чанжэн нэрэмжит зөөгч пуужингийн 586 дахь удаагийн нислэг байлаа.
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх
