
Энэ удаагийн уулзалтаар хоёр талын холбогдох байгууллагын удирдлагууд ирж оролцон худалдаа эдийн засгийн мэдээлэл танилцуулга хийхээс гадна 15 салбарын 300 гаруй төлөөлөгч ирж оролцож байна. Маргаашнаас ганцаарчилсан болон бүлэг уулзалтууд болж, бодит гэрээ хэлцлүүд хийгдэх юм байна.
Яг одоо ӨМӨЗО-ны Худалдааны танхимын дарга Сун Вэй Дун хамтын ажиллагааны талаар, ГХӨОГ-ын хэлтсийн дарга Д.Ирмүүн Монгол Улсын ХӨО-ын орчин, хэрэгжүүлж буй томоохон төслүүдийг танилцуулж байна.
Форумд УИХ-ын гишүүн, БНДАУ-тай Хамтаарын ажиллах Ажил хэргийн Зөвлөлийн ерөнхийлөгч С.Бямбацогт, МҮХАҮТ-ын удирдлага, манай БХБЯ, УУЯ, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний Ерөнхий газар, Замын-Үүдийн чөлөөт бүсийн Захирагчийн алба, хурдны замын бүтээн байгуулалтыг эхлүүлж буй "Чингис Лэнд Девелопмент" групп зэрэг байгууллагын төлөөлөл оролцож байна. Форумын ажиллагаа үдээс хойш салбарын ганцаарчилсан уулзалтаар үргэлжлэх юм байна.
Форумын ажиллагаа хоёр өдөр үргэлжлэх юм.










