"Хятад, БНСУ-ын хамтын ажиллагаа, ирээдүйн ухаалаг бүтээн байгуулалт" сэдэвтэй 2025 оны Хятад, БНСУ-ын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны форум 10-р сарын 13-ны өдөр БНСУ-ын Сөүл хотноо болов. Хоёр орны 100 шахам хэвлэл мэдээллийн төлөөлөгч, дипломат төлөөлөгч, мэргэжилтэн, эрдэмтэн, бизнес эрхлэгчид эдийн засгийн хөгжил, ногоон өөрчлөлт, хэвлэл мэдээллийн хамтын ажиллагаа зэрэг сэдвээр гүнзгийрүүлэн солилцож, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Хятад, БНСУ-ын харилцааны хөгжил нь хамтын ирээдүйд чиглэж, хамтын ажиллагааны шинэ орон зайг нээх ёстой гэж зочид үзэж байна. Хоёр орны хэвлэл мэдээллийнхэн хиймэл оюун ухаан, дижитал эдийн засаг, ногоон хөгжил зэрэг дэвшилтэт салбарт анхаарлаа хандуулж, хоёр талын холбогдох салбар дахь солилцоо, хамтын ажиллагааг сайжруулж, "Дижитал хамтын ажиллагааны зам"-ыг хамтран байгуулж, "Ногоон хамтын ажиллагааны зам", "Залуучуудын хамтын ажиллагааны зам"-ыг өвлүүлэхэд хувь нэмрээ оруулах ёстой гэж хэлэв.
Тус форумыг “People's Daily” сонин, Солонгосын бизнесийн сүлжээ хамтран зохион байгуулсан юм. Тус форумд Хятад, Солонгосын бизнес эрхлэгчид илтгэл тавьж, "Хятад, Өмнөд Солонгосын харилцан суралцах, хамтын хөгжил" сэдэвт дугуй ширээний ярилцлага болон бусад салбар хуралдаанууд багтсан байна. Мөн "Ази Номхон далайн эрч хүч-Ази Номхон далайн бүс нутгийн 16 орны олон нийтийн санал асуулгын тайлан" Хятад, БНСУ-ын солилцоо, харилцан суралцах үр дүнг харуулсан богино хэмжээний видео бичлэгийг нийтэлж, "Эв найрамдал, хамтын ажиллагаа - Хятад, БНСУ-ын найрамдлын гэрэл зургийн үзэсгэлэн" зохион байгууллаа.
