Энэ удаагийн "Торгоны замын долоо хоног" нь "Торго нь эрин үеийг холбож, зам нь дэлхийг холбодог" уриан дор болж байна.
"Цэнхэр арван мянган газар - 10-аас 12-р зууны үе хүртэлх тал нутгийн торгоны зам" сэдэвт үзэсгэлэн анхны нээлтээ хийсэн юм. Тус үзэсгэлэн тал нутгийн торгоны замын үүсэл, нүүдэлчид, тариаланч ард түмний ул мөр, Хятадын олон янзын соёл иргэншлийн нэгдэл, тал нутгийн торгоны замын өргөтгөл зэрэг дөрвөн хэсэгт хуваагдаж, соёлын нийт 213 дурсгалт зүйлсийг дэлгэн үзүүллээ. Үүнд, ӨМӨЗО-ны Соёлын дурсгал, археологийн судалгааны хүрээлэн, Өвөр Монголын музей, Ордос музей, Улаанхад музей зэрэг ӨМӨЗО-ны 6 соёл, музейн 181 ширхэг соёлын дурсгалт зүйлс, нэгдүгээр зэрэглэлийн 63 соёлын дурсгалыг дэлгэн үзүүлсэн юм. Үзэсгэлэн нь Ляо гүрний дээд нийслэлийн туурь, Ляо гүрний дунд нийслэлийн туурь, Елюй Юйжыгийн бунхан, Чэнгуо гүнжийн бунхан зэрэг газруудаас олдсон тансаг түүхийн дурсгалт зүйлсийг ашиглан, мөн мултимедиа дэлгэцийн арга барилыг ашиглан, тал нутгийн торгоны зам дахь олон соёлын нэгдэл, мөргөлдөөн, Хятадын соёл иргэншлийн олон талт байдлыг тайлбарлах болно.
Хятадын Торгоны музейн захирал Жи Шяофэн:
- Үзэгчид энэхүү үзэсгэлэнгээр дамжуулан дорно болон барууны соёл иргэншлийн гайхамшигт соёлын дурсгалт газруудын нэгдэл, тал нутгийн торгоны зам дахь олон соёл иргэншлийн солилцоо, нэгдмэл байдлыг мэдэрч, торгоны замын энх тайван, хамтын ажиллагаа, нээлттэй байдал, хүлцэнгүй, харилцан ашигтай, үр өгөөжөө хүртэх үзэл санааг түгээнэ гэж найдаж байна.
