Тэд ном бичиг бол хүн төрөлхтний соёлын уламжлал ба мэдлэг эзэмших арга хэрэглүүр болох бөгөөд оюун санаагаа гийгүүлж, бодол сэтгэлээ ариусгах рашаан гэж олон дахин сануулж сургамжилж байсан нь учиртай. Шинжлэх ухаан техникийн хөгжлийг дагаад ялангуяа интернет сүлжээ болон шинэ мэдээ мэдээллийн түрэлтээс болж өнөөдөр хүмүүсийн ном унших арга хэлбэрт маш их хувирал гарч, электрон уншлага нь улмаар газар авах болжээ.

Амар хялбар мөртөө цаг оронд хязгаарлагдахгүйгээр хэрэгцээтэй зүйлээ шилж сонгон ширхэгчлэн унших бол электрон уншлагын гол онцлог бөгөөд уламжлалт уншлагатай харьцуулбал цаг нөгчөөх ба хэрэгцээтэй зүйлээ хайж олох өргөн боломжтой байдаг. Бичгийн сурвалжит нийгмийг бүтээхэд эн тэргүүнд зураг “унших” буюу зуу гаруй үсэгтэй бичил зохилыг сонирхох ширхэгчилсэн уншлагыг халин давж, өв үнэнхүү ном унших дадалтай болгох нь маш чухал билээ. Сайн ном, сайхан сэтгэл хоёрт ертөнцийн диваажин амилдаг.

Сайн ном шилдэг туурвил нь хүмүүсийн хийсвэр сэтгэхүйн чадвар, гоо сайхны таашаалын чадварыг дээшлүүлэхийн зэрэгцээ үүдэн бүтээх ухамсрыг хөгжөөж, хариуцлагат ухамсрыг бий болгодог. Өвөг дээдэс маань өөрсдийн алжаалаар бүтээсэн ном судар бүхэндээ үнэхээр үлэмжийн их “Эрдэнийн ачаа” тээж бидний үед эрин зууныг давуулан илгээхдээ эрдэм номынхоо үг бүхэнд хүсэл бодол, хүч оюунаа шингээж, хойч үетэйгээ хүүрнэн ярилцахыг зорьсон гэлтэй. Ийнхүү ном унших дадалтай болбол өвөг дээдсийн маань илгээсэн эрдэм номын хүч оюуныг өөртөө шингээж чадна гэсэн үг болно.

Ном унших гэгч өөрийн биеэ ялан давах арга зам болох учиртай. Иймээс ном их уншиж, ном унших дадалтай болж, эрдэм номоор оюун ухаанаа цэнэглэе!
