
Дундадын нүүдлийн соёл, аялал жуулчлалын 3 дугаар наадмыг Дундадын Соёлын Яамны зөвшөөрлөөр Дундадын соёл хэвлэл мэдээллийн корпораци, Бугат хотын захиргаа голлон зохиож, Дундадын соёлын аж үйлдвэрийн төлөвлөлт, зураг төсөл, үндэсний хүрээлэн, Дархан Муумянган холбоот хошууны захиргаа хамтран зохион байгуулж, "Тал нутгаа дэлхийд таниулъя" сэдвийн дор болох юм байна.

Дундадын нүүдлийн соёл, аялал жуулчлалын 3 дугаар наадам 7 дугаар сарын 11-нд эхэлж, Дархан Муумянган холбоот хошууны Батхаалга хотын наадмын талбай болон сумуудын наадмын талбайд зохиогдоно. Аялал жуулчлалын үйл ажиллагаа жилийн дөрвөн улиралд ээлжлэн явагдах бөгөөд соёл, спорт, худалдаа, аялал жуулчлал гэсэн дөрвөн агуулгаар үргэлжлэх болно.








