Үндэсний статистикийн газраас 27-ны өдөр нийтэлсэн тоо баримтаас үзвэл, 06-р сард жилийн орлого нь 20 сая юаниас давсан аж үйлдвэрийн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны орлого өмнөх оны мөн үеийнхээс 1.0 хувиар өсч, 05-р сарын өсөлттэй ижил хурдацтай байгаа мөртөө аж үйлдвэрийн аж ахуйн нэгжүүдийн орлого үргэлжлэн өсөж, аж ахуйн нэгжийн ашиг сэргэх таатай нөхцөл бүрдсэн байна. Аж үйлдвэрийн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны орлого 01-р сараас 06-р сар хүртэл 2.5 хувиар өссөн байна.
06-р сард, жилийн орлого нь 20 сая юаниас давсан аж үйлдвэрийн аж ахуйн нэгжийн нийт ашиг 715.58 тэрбум юань болж, өнгөрсөн оны мөн үеэс 4.3 хувиар буурч, 05-р сараас 4.8 пунктээр буурсан байна. Үүний дотор боловсруулах аж үйлдвэрийн салбар мэдэгдэхүйц сайжирч, ашиг нь 5-р сард 4.1 хувиар буурч байсан бол 1.4 хувиар өссөн байна.
Тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн салбарын орлого, ашиг хурдацтай өсч, түүний туслах үүрэг онцгой байна. 06-р сард тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн салбарын үйл ажиллагааны орлого өмнөх оны мөн үеэс 7.0 хувиар өссөн нь 05-р сарынхаас 0.3 пунктээр хурдалсан байгаа мөртөө ашиг нь 05-р сард 2.9 иар буурч байсан бол 9.6 хувиар өссөн нь жилийн орлого нь 20 сая юаниас давсан аж үйлдвэрийн бүх аж ахуйн нэгжийн ашиг 3.8 пунктээр өсөхөд нөлөөлж, энэ төрлийн аж үйлдвэрийн аж ахуйн нэгжүүдийг дэмжих үүрэг онцгой байлаа. Аж үйлдвэрийн үүднээс авч үзвэл, тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн 8 салбараас 4-ийнх нь ашиг өссөн байна. Үүний дотор автомашины компаниудын сурталчилгааны нөлөөгөөр борлуулалтын хурдацтай өсөлт, гол аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалтын орлогын өсөлт зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр автомашины салбарын ашиг 96.8 хувиар өссөн байна.
Чансаатай, ухалааг, ногоон үйлдвэрлэлийн салбарыг гүнзгийрүүлэн сурталчилж байна. 06-р сард чансаатай, ухаалаг, ногоон үйлдвэрлэлийн салбартай холбоотой салбаруудын ашиг хурдацтай өсч, салбарын чансаатай хөгжилд тогтвортой дэмжлэг үзүүлэв. "Хоёр шинэ" бодлогын/Томоохон хэмжээний тоног төхөөрөмжийн шинэчлэлийн шинэ үе шатыг дэмжих болон хуучныг шинээр солих/ дайчлах үүрэг гүйцэтгэсээр байна. Энэ он гарснаас хойш "Хоёр шинэ" бодлого нь бүтээгдэхүүний ангилал, тэдэнд олгодог татаасын хүрээг тасралтгүй өргөжүүлж, холбогдох салбаруудын ашиг мэдэгдэхүйц сайжирсан. Томоохон хэмжээний тоног төхөөрөмжийг шинэчлэх холбогдох бодлогын дагуу 06-р сард эмнэлгийн багаж, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, хэвлэх, эм зүй, өдөр тутмын химийн болон өдөр тутмын хэрэгцээний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, тусгай тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, ерөнхий эд ангийн үйлдвэрлэл зэрэг салбарын ашиг орлого жилд 12.1 хувь, 10.5 хувь, 95 хувиар хурдацтай өссөн байна. Цахилгаан бараа, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, гал тогоо, угаалгын өрөө зэрэг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээр хуучин бүтээгдэхүүнийг шинээр солих бодлого үр дүнтэй хэвээр байна. Ухаалаг нисгэгчгүй онгоцны үйлдвэрлэл, компьютерийн үйлдвэрлэл, гэр ахуйн агааржуулагчийн үйлдвэрлэл, гэр ахуйн агааржуулалтын цахилгаан хэрэгслийн үйлдвэрлэл 06-р сард 160 хувь, 97.2 хувь, 21.0 хувь ба 9.7 хувиар тус тус өссөн байна.
