Хөххотын Гаалийн алба Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын чухал зангилаа болох байршлын давуу талдаа тулгуурлан Өвөр Монголыг умардад нээлттэй байлгах чухал гүүрэн гарц болгон бүтээн байгуулж байна.Үүнд гадаад худалдааны чанар, тоо хэмжээг сайжруулж, Өвөр Монголыг эдийн засгийн дотоодын болон олон улсын хос эргэлтэд холбоход илүү их үүрэг гүйцэтгүүлж байна.
Хяналт шалгалтын загварын шинэчлэлийг үргэлжлүүлэн бэхжүүлж, шинэчлэл, инновацийн арга хэмжээг авч, түгээж байна. Гаалийн Ерөнхий Газрын "Урьдаар гаргаж дараа нь шалгах", "аж ахуйн нэгжийн өргөдөлд суурилсан чанар" зэрэг хөнгөлөлттэй арга хэмжээг хэрэгжүүлж, импортын зэсийн баяжмалыг "боомт + очих газар"-аар дамжуулан хамтарсан хяналт зэрэг цуврал шинэчлэлийн арга хэмжээг чанд хэрэгжүүлж, боомтын зөвшөөрлийн хугацааг эрс багасгасан байна. Монголын импортын нүүрсийг шалгаж, хүлээн авах ажлыг идэвхтэй, тогтвортой дэмжин, нийт 50 сая гаруй тонн импортын нүүрсийг шалгаж, хүлээн авсан бөгөөд энэ нь тус бүс нутгийн нүүрсний импортын таван боомтыг хамарсан байна.
Өлзий боомтын хурдны замын боомтыг гадаадад нээлттэй байлгаж, үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөхөд тусалнаар энэ нь Өвөр Монголын албан ёсоор нээгдсэн 20 дахь боомт болжээ. Ганцмод-Гашуунсухайт төмөр замын барилгын ажлыг эхлүүлэхийг дэмжсэн бөгөөд энэ нь боомтын хөгжлийн шинэ эрч хүчийг нэмэгдүүлсэн байна. Эрээн хотын хил дамнасан цахим худалдааны цогц туршилтын бүсийг амжилттай байгуулав. ӨЗО-ны анхны "бүсээс гадуурх баталгаат засвар" төслийн цар хүрээ тогтвортой өргөжиж, аж ахуйн нэгжүүд нийт 7 хөдөлгүүрийг засварлаж, экспортолж, энэ нь 21.82 сая юанийн өртөг бүтээсэн юм.
Хилийн худалдаанд импортын бараа боловсруулахад дэмжлэг үзүүлж, хилийн худалдааны цар хүрээг тэлж, хилийн худалдааны импорт, экспортын эргэлтийн хэмжээ 824 сая юаньд хүрч, өмнөх оны мөн үеэс 54.31 хувиар өссөн байна. Нэгдсэн гаалийн баталгаат бүсүүдэд онцлог салбаруудын эргэн тойронд "баталгаат+" бизнес эрхлэхийг дэмжиж, бүс дотор боловсруулах худалдаа, баталгаат түрээсийн чиглэлээр шинэ нээлтүүдийг хийжээ. Нэгдсэн гаалийн баталгаат бүсэд шинэ TIR ачааны машины зам нээгдэв. Хөххотын нэгдсэн гаалийн баталгаат бүсийн импорт, экспортын үнэ цэнэ 10.79 тэрбум юаньд хүрч, өмнөх оны мөн үеэс 25.8 хувиар өссөн байна.
Ордос хотын нэгдсэн гаалийн баталгаат бүсийн импорт, экспортын үнэ 6.2 тэрбум юаньд хүрч, өмнөх оны мөн үеэс 32.8 хувиар өссөн байна. Хятад-Европын ачааны галт тэрэгний чиглэл өргөжиж, тоо хэмжээ нэмэгдэв. "Галт тэрэг+" инновацийн загварыг гүнзгийрүүлэн өргөжүүлж, төв коридорын дагуух Хятад-Европын ачааны галт тэрэгний маршрутын тоо 75 болж, өмнөх оны мөн үеэс 17.4 хувиар нэмэгдсэн бол, төмөр замын экспресс үйлчилгээний хэрэглээний түвшин 81.7 хувь болж өссөн байна.Улаанцаваар дамжин Хятад-Европын 117 ачааны галт тэрэг аялсан нь өмнөх оны мөн үеэс 5хувиар өссөн үзүүлэлт бөгөөд гадаад худалдааны хөгжилд хүчтэй түлхэц өгч байна.
"Гаалийн дарга бодлого тайлбарлах", "нэг цэгийн үйлчилгээний багц", 12360 утсаар холбогдох зэрэг механизм, платформуудыг ашиглан бизнес эрхлэгчдэд бэрхшээлийг даван туулж, ашиг олох мэдрэмжийг нь тасралтгүй нэмэгдүүлэхэд нь тусалж байна.
