Цөлжилтөөс сэргийлэн засах үүрэг өгөв
2015-07-31 14:26
Дундад улсын цөлжилтөөс сэргийлэн засах туршлага солилцох хурал өчигдөр Шилийнгол аймагт болж өнгөрөв.
7 дугаар сарын 30-ны өдөр Дундад улсын цөлжилтөөс сэргийлэн засах туршлага солилцох хурал Шилийнгол аймгийн Дуланнуур сууринд болов.

Хуралд өнгөрсөн жилүүдийн цөлжилтөөс сэргийлэн зассан ажил туршлагаа дүгнэсэн бөгөөд 2020 он хүртэлх цөлжилтөөс сэргийлэн засах үүрэг, төлөвлөгөөг тогтоосон байна.
Дундад улсын ойжуулалтын товчооны намын хорооны нарын бичгийн дарга Жан Жяньлун, ӨМӨЗО-ны орлогч дарга Ван Юмин нар хуралд оролцож үг хэлэв.

Хурлаар Өвөр Монгол нь сүүлийн жилүүдэд жил бүр дунджаар 10 сая гаруй акр ойжуулалт болон экологийн бүтээн байгуулалтыг хийж, 12 сая гаруй акр цөлжсөн газрыг нөхөн сэргээж байна гэж дүгнэлт хийсэн байна.
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх
