solongonews
4 хөлтэй могойн чулуужсан яс олджээ
2015-07-27 16:56
Бразилын зүүн хойд нутгийн 100 сая гаруй жилийн настай газрын давхаргаас дөрвөн хөлтэй могойн чулуужсан яс олджээ.

ВАШИНГТОН. /VOA/ 7 дугаар сарын 24-ний өдөр мэдээлснээр, Их Британи болон Германы судлаачдын баг Бразилын зүүн хойд нутгийн 100 сая гаруй жилийн настай газрын давхаргаас дөрвөн хөлтэй могойн чулуужсан яс олжээ. Энэ нь могойн “эх үүсэл нь далайгаас бус, газраас” гэдгийг нотлох баримт боллоо.

Энэхүү могойн чулуужсан яс нь 20 см урттай байж, урд мөч нь дөрвөн миллиметр, хойд мөч нь долоон миллиметр урт, хөл тус бүрдээ таван хуруутай. 

Дөрвөн хөлтэй могойн чулуужсан яс анх удаа олдсон нь энэ гэж судлаачид хэллээ. “Tetrapodophis amplectus” хэмээгдэх энэхүү шинэ төрлийн амьтан нь 146-140 сая жилийн урьд амьдарч байсан бөгөөд эдгээр богино хөлөө явахад бус идшээ ангуучлахад ашигладаг байсан бололтой хэмээн судлаачдын үзэж буй.

Эх сурвалж : chinanews
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл