ӨМӨЗО-ны Иргэний хэргийн тэнхимээс мэдээлснээр, ойрын өдрүүдэд ӨМӨЗО-ны Иргэний явдлын товчоо, Санхүүгийн яам хамтран 2015 оны нийгмийн халамжийн нөхөн олговорын мөнгө 104 сая юань буулгав.

Өнөөг хүртэл Өвөр Монгол таван талын тэтгэлгийн мөнгө болох 1.0711 юань буулгаж, 90 мянган иргэн хөдөө орон нутгийн таван талын тэтгэлэг хүртэв. Хот хөдөөгийн эмнэлгийн нөхөн олговрыг 392,47 сая юань буулгаж, давхардсан тоогоор 662 мянган хүнд хот хөдөөгийн эмнэлгийн тэтгэлэг олгожээ. Түр цагийн дэмжин туслах нөхөн олговрыг 99,4 тэрбум юань олгож, 39 мянган өрхөд дэмжлэг туслалцаа үзүүлсэн байна. Эдгээр хөрөнгө мөнгө нь амьдралын байдал хүндрэлтэй байгаа өрхийн наад захын амьдралын хэрэгцээг хангаж чадсан байна.
