Дундад улсын тансаг зэрэглэлийн бараа дэлхийн зах зээл дээр газар авч эхэлсэн ба Нью-Йорк хотын Метрополитан музейн "баригдашгүй (толин дэх цэцэг, усан дахь сар)" үзэсгэлэн болж өнгөрсний дараа, зуны улирлын хувцас загварын чиг хандлага Дундадын үндэсний хэв маяг уруу хэлбийжээ.
Хятад уламжлалын улаан өнгө, хатгамал, даашинз , луу , гарди, мөнхийн тогоруу зэрэг нь гадаадын иргэдийн хараанд Дундадын соёлын бэлгэдэл болдог нь эргэлзээгүй юм, дэлхий дахинд алдартай дизайнеруудын зохион бүтээсэн эдгээр "Дундадын элемент" бүхий бүтээгдэхүүн нь ирэх жилийн шинэ style болох ч юм билүү?
Dolce & Gabbana:Сицил ба Дундадын хэв маяг

Dolce & Gabbana 2016 оны намар, өвлийн эрэгтэй гоёл нь Сицилийн уламжлалт хэв маягийн үндсэн дээр нямбай зурсан цэцэг, шувуу, загас, шавьж, ургамал мэтийн Дундадын элементийг нэмж урлажээ.
Louis Vuitton:тогоруу тоглосон тансаг хатгамал

Louis Vuitton 2016 оны хавар, зуны эрэгтэй шоу нь маш том өөрчлөлттэй байж, Дорно дахины онцлогтой тод улаан өнгийг сонгон, торгон дээр тогоруу тоглосон хатгамал урлаад, хулс, удвал цэцгийг уялдуулжээ.
Valentino:Цамцны ард нуугдсан Дорно дахины хэв маяг

Валентино 2016 оны хавар, зуны эрэгтэй гоёл нь богино савхи болон цувны нуруунд Дорнын хатгамал хатгасан нь маш өвөрмөц болж чаджээ.
Armani Privé:Дорно дахины Хулсан ой


2015 оны Парисын Haute Couture шоу дээр Armani Privé нь Дорнын хэв маягийг гайхамшигтайгаар тодрууллаа. Өнгө алагласан цэцэг навчийг уурч, цэвэр ихэмсэг хулсан ойг урласан нь маш гоёмсог болж, олноосоо онцгойрлоо.
Gucci :торгонд урласан үндэсний соёл

Gucci 2015 оны хавар, зуны цувралд, торгон дээр урласан цээнэ цэцэг, мөнхийн тогорууны хатгамал нь Дундадын онцлог бялхам болжээ.
