solongonews
Google-ийн машин энэ зун зам дээр гарна
2015-05-19 16:44
Google-ийн машин

Өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд өөрийгөө жолооддог машинууд автомашин бүтээгчдийн үйлдвэрт байсаар өдийг хүрлээ. Зарим нэг нь зам дээрх туршилтаа эхлүүлчихсэн учир Google компани амласан ёсоор өөрсдийн бүтээсэн өөрийгөө жолооддог машинаа энэ зун зам дээр гаргахаар болжээ.
Компани "Баавгай царайтай, өндөг хэлбэртэй" машинаа Калифорни мужид туршиж эхлэх бөгөөд машины дээд хурд 40 км/цаг байх аж. Учир нь эцсийн бүтээгдэхүүн болоогүй байгаа энэ машин ямар нэг аюул дагуулж мэднэ.
Хамгийн гол нь Google загварыг нь өөрсдөө гаргаж, өөрсдөө бүтээсэн машинаа зам дээр явуулах гэж байгаа гэдгээрээ энэ удаагийн туршилт онцлогтой.  Худалдаанд гарахдаа ямар ч жолооны хүрд, хаазгүй байх энэ машин одоогоор аюулгүй байдлын үүднээс хэрэгцээтэй бүхнийг дотроо агуулж буй.

Компани 2020 он гэхэд машинаа худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд тэр үед бид зөвхөн Google-ийн биш өөр олон компаниудын бүтээсэн шууд утгаараа "бүрэн автомат" машинуудыг харах биз ээ.

Эх сурвалж : gogo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл