solongonews
Нүүдлийн соёл, аялал жуулчлалын наадам болно
2015-05-30 09:48
Дундадын нүүдлийн соёл, аялал жуулчлалын 3-р наадам 7-р сарын 11-нд эхэлж, Дархан Муумянган холбоот хошууны Батхаалга хотын наадмын талбай болон сумуудын наадмын талбайд зохиогдоно.

5-р сарын 28-нд Бээжин хотноо Дундадын нүүдлийн соёл, аялал жуулчлалын 3-р наадмын төслийн хэвлэл мэдээллийн сурталчилгааны хурал болов. Дундадын нүүдлийн соёл, аялал жуулчлалын 3-р наадмыг Дундадын Соёлын Яамны зөвшөөрлөөр Дундадын соёл хэвлэл мэдээллийн корпораци, Бугат хотын захиргаа голлон зохиож, Дундадын соёлын аж үйлдвэрийн төлөвлөлт, зураг төсөл, үндэсний хүрээлэн, Дархан Муумянган холбоот хошууны захиргаа хамтран зохион байгуулж, "Тал нутгаа дэлхийд таниулъя" гэх сэдвийн дор болох юм байна.

Дундадын нүүдлийн соёл, аялал жуулчлалын 3-р наадам 7-р сарын 11-нд эхэлж, Дархан Муумянган холбоот хошууны Батхаалга хотын наадмын талбай болон сумуудын наадмын талбайд зохиогдоно. Аялал жуулчлалын үйл ажиллагаа жилийн дөрвөн улиралд ээлжлэн явагдах бөгөөд соёл, спорт, худалдаа, аялал жуулчлал гэсэн дөрвөн агуулгаар үргэлжлэх болно.

Найруулагч: Б.Хурцаа
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл