
Тухайн орон нутгийн цагаар 02-р сарын 06-нд Хятадын Төв Радио Телевиз болон Марсель дэх Хятадын консулын газар хамтран зохион байгуулсан "Гала тоглолтын оршил: Цагаан сарын баярын гала тоглолтыг дэлхий нийтээр сонирхохуй" Францын тусгай арга хэмжээ Францын Марсель хотод боллоо. ХКН-ын Төв хорооны Суртал ухуулгын газрын орологч сайд, Хятадын Төв Радио Телевизийн захирал Шэнь Хайшюн, Францад суугаа Хятадын элчин сайд Дэн Ли нар видео илтгэл тавив. Тус арга хэмжээнд ойролцоогоор 1100 хүн оролцсон байна.

Шэнь Хайшюн видео илтгэлдээ: Дэлхийн хамгийн олон үзэгчидтэй соёлын арга хэмжээ болох ХТРТ-ийн Цагаан сарын баярын гала тоглолт нь 43 жил дараалан үзэгчидтэйгээ золгож байна. Энэ нь Хятадын ард түмэн төдийгүй дэлхий нийтийн сэтгэлгээний холбоос болсон “Битүүний тансаг зоог” болж байна. Өнгөрсөн жил ХТРТ нь олон хэлээр, бүх хэвлэл мэдээллийн платформыг ашиглан дэлхий даяарх 3100 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй холбогдож, Хятадын шинэ жилийн уур амьсгалыг дэлхий нийтэд түгээсэн юм. Энэ жилийн Цагаан сарын баярын гала тоглолт нь "Давхиж буй морьд, оргилж буй эрч хүч" сэдэвт үзүүлбэрүүдээр шинэ жилийн бэлэг барих бөгөөд "5G+4K/8K+AI" зэрэг шинэлэг технологийг ашиглан 85 хэлээр дотоод, гадаадын үзэгчидтэй баяр баясгалан, аз жаргалаа хамт хуваалцах болно гэж мэдээллээ.
