Хятадын Логистик, Худалдан авалтын холбоо, Үндэсний статистикийн газрын үйлчилгээний салбарын судалгааны төвөөс 07-р сарын 31-ний өдөр Хятадын 07-р сарын худалдан авалтын менежерүүдийн индексийг нийтэлсэн байна. Улирлын хүчин зүйлийн нөлөөгөөр үйлдвэрлэлийн салбарын худалдан авалтын менежерүүдийн индекс тодорхой хэмжээнд хэлбэлзэж, үйлдвэрлэлийн өсөлтийн түвшин өмнөх сартай харьцуулахад бага зэрэг буурсан байна. Хятадын аж үйлдвэрийн салбарын худалдан авалтын менежерүүдийн индекс 07-р сард 49.3 хувьтай гарч, өмнөх сараас 0.4 нэгжээр буурсан байна.
Үйлдвэрлэлийн индекс 07-р сард 50.5 хувьтай байсан бөгөөд гурван сар дараалан өсөлтийн хүрээнд ажилласан байна. Боловсруулах аж үйлдвэрийн түүхий эд худалдан авах үнийн индекс 51.5 хувьтай гарч, өмнөх сараас 3.1 нэгжээр өссөн байна. Мөн уг сард тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн салбарын худалдан авалтын менежерүүдийн индекс 50.3 хувьтай болж, өмнөх сараас 1.1 нэгжээр буурсан бол дээд технологийн үйлдвэрлэлийн салбарын худалдан авалтын менежерүүдийн индекс 50.6 хувьтай байж, өмнөх сараас 0.3 нэгжээр буурсан үзүүлэлттэй байна.
Аж үйлдвэрлэлийн компаниуд зах зээлийн цаашдын байдлыг өөдрөгөөр харж байна. Долоодугаар сард үйлдвэрлэл, үйл ажиллагааны хүлээлтийн индекс 52.6 хувьтай гарч, өмнөх сараас 0.6 нэгжээр өссөн байна.
