
Дэвид Бекхэм бяцхан гүнжтэй болоод эгмэн дээрээ Харпер хэмээн нэрийг нь шивж байсан бол энэ удаад охиныхоо нэрний өмнө “Brelly lady” гэх үгийг шивүүлжээ. Алдарт хөлбөмбөгчин энэ тухай өөрийн инстграмдаа “Хөөрхөн Харпертаа зориулав. Аав нь охиндоо хайртай шүү. Чи миний баяр баясгалан” гэж бичжээ.

Мөн тэрбээр өнгөрсөн долоо хоногт охиныхоо захиалгаар “Сарыг хулгайлах төлөвлөгөө” хүүхэлдэйн киноны баатар Минионыг шивүүлснийг эхнэр нь цахим сүлжээнд тавьсан юм.

Түүнчлэн Бэкхэм 1999 онд эхнэр Викториятайгаа гэрлэсэн өдрийг мөнхлөх зорилгоор өөрийн гарын чигчий хуруун дээр 99 гэдэг тоог шивүүлсэн байна.Шинэ шивээснийхээ гэрэл зургийг тэрбээр Инстаграм дээр байрлуулж “99 бол миний хувьд их сайн жил байсан” хэмээсэн байна.

