7 дугаар сарын 12-нд ӨМӨЗО-ны XIII удаагийн дунд сургуулийн сурагчдын спортын наадам Өвөр Монголын Ордос хотын Эзэн хороо хошууны ахлах сургуульд эхэлж, 15-ны өдөр хүртэл үргэлжилнэ.
ӨМӨЗО-ны орлогч дарга Бай Шяньчүнь нээлтийн ёслолд оролцсон байна.
ӨМӨЗО-ны Боловсролын газар, ӨМӨЗО-ны Спортын товчоо, ДКН-ын ӨМӨЗО-ны хорооны залуучуудын эвлэл санаачлан зохион байгуулсан тус наадамд хүнд хөнгөн атлетик, сагсан бөмбөг, гар бөмбөг, хөл бөмбөг, тэвэг, бөх зэрэг 6 төрлийн тэмцээнд 1500 гаруй тамирчин оролцох болно. Сагсан бөмбөг, гар бөмбөг, хөл бөмбөгийн тэмцээн нь 3 дугаар сарны 6-аас эхэлж, 7 дугаар сарын 12-ны өдрөөс тэвэг, бөх хүнд хөнгөн атлетикийн тэмцээн эхэлсэн байна.
