solongonews
Ван И Африкийн орнуудад айлчилна
2026-01-07 16:50
Ван И Африкийн орнуудад айлчилна

Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч өнөөдөр буюу 01-р сарын 07-нд мэдээлснээр, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И 01-р сарын 07-ноос 12-ны хооронд Этиоп, Сомали, Танзани, Лесото зэрэг улсад албан ёсны айлчлал хийнэ. Мөн Африкийн Холбооны төв байранд зохион байгуулагдах “Хятад–Африкийн хүмүүнлэгийн солилцооны жил”-ийн нээлтийн арга хэмжээнд оролцох юм.

Энэхүү айлчлал нь БНХАУ-ын гадаад харилцааны сайд жил бүр оны эхэнд Африк тивд хийдэг уламжлалт айлчлалын үргэлжлэл бөгөөд Хятадын гадаад харилцааны сайд дараалан 36 дахь жилдээ оны эхний айлчлалаа Африкт хийх гэж байгаагаараа онцлогтой юм.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл