“Электрон арьс” нь роботыг улам уран болгожээ
2025-06-24 09:45
“Электрон арьс” нь роботыг улам уран болгожээ

Сүүлийн хэдэн жилд биечилсэн роботын үйлдвэрлэл хөгжихийн хэрээр роботыг хүрэх мэдрэхүйтэй болгох “электрон арьс” үйлдвэрлэл ч хурдацтай хөгжлийн замдаа орлоо. Үханий Хуавэй техникийн компаний судлан бүтээсэн “электрон арьс” нь нэг квадрат сантиметр бүрд 100 хүрэх цэгтэй бөгөөд даралт, температур зэрэг янз бүрийн орчны өөрчлөлтийг мэдрэх чадвартай тул биечилсэн роботыг “хүрэх мэдрэхүйтэй” болгосон байна.
Ингэснээр роботын гар улам уран нарийн болж, зөөлхөн дүүпүү зэргийг ч бүтнээр нь атгах чимхэх боломжтой боллоо. Тус технологийг эзэмшсэнээр эрс тэс хатуу орчинд хүрэх мэдрэхүйтэй биечилсэн робот хүнийг орлон ажиллах өргөн боломжтой боллоо.
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : ...
Дэлгэрэнгүй үзэх
