5 дугаар сар гэхэд Торгоны зам дагуу Ганьсү мужийн спортын үйл ажиллагаа олширлоо. Ганьсү мужийн Спортын товчооны мэдээлснээр, Ганьсү муж торгоны замын чийрэгжүүлэх хонгилын байгуулалтаа үргэлжлэн чангатгаж, 2015 онд "Гурван хэсэг"-ээр гол болгож, чийрэгжүүлэн амраах нөхцөлийг бий болгоно гэжээ.
"Гурван хэсэг" гэж Ганьсүгийн харилцан адилгүй нутгийн онцлогийн дагуу тогтоосон юм. Тухайлбал:
Нэг. Задгай спортын нөөц элбэг Ланьжөү болон Хэши бүсэд авто машин, мотоцикл, унадаг дугуй, цас мөсний спорт, Хатан голд сэлэх, явган явах зэрэг өвөрмөц спортын төрлийг голлон хөгжүүлнэ.
Хоёр. Динши, Линтшя, Ганнань зэрэг төв бүсэд уулын унадаг дугуй, морь уралдах, олс татах, хээр явган аялах, луут завь зэрэг төрлийг голлон хөгжүүлнэ.
Гурав. Тяньшүй, Пинлян, Лүннань зэрэг зүүн өмнөд бүсэд ууланд авирах, загас агнах, уламжлалт үшү, Күнтүнд амран зугаалах зэрэг төслийг хөгжүүлнэ.
