Тухайн нутгийн цагаар долдугаар сарын 3-нд ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И Германы гадаад хэргийн сайд Иоганн Вадефултай хамт сэтгүүлчидтэй уулзах үеэрээ Украины хямралын талаарх Хятадын байр суурийг танилцуулсан байна.
Ван И хэлэхдээ, Украины хямрал Европын орнуудыг хамарч, дэлхий дахинд нөлөөлж байна. Хятадын уг асуудлаар баримталж буй байр суурь маш тодорхой байсаар ирсэн. Бид энхийн хэлэлцээг дэмжиж, сөргөлдөгч талуудад аюултай зэвсэг нийлүүлэхгүй байх, давхар зориулалттай бараа материалд хатуу хяналт тавихыг уриалсаар ирсэн. Үүнд дрон ч хамрагдана. Хятад улс олон улсын өмнө хүлээсэн үүргээ үр дүнтэй биелүүлж, Бразил зэрэг дэлхийн өмнөд бүсийн орнуудтай хамтран НҮБ-д "Энх тайвны найрамдал" байгуулж, гал зогсоох үйл явцад нааштай хувь нэмэр оруулсан. Хятадын шударга, төвийг сахисан байр суурь нь олон улсын хамтын нийгэмлэгийн өндөр үнэлгээг хүлээсэн юм гэжээ.
Ван И хэлэхдээ, Мөргөлдөгч талуудын байр суурьд ихээхэн санал зөрөлдөөн байгаа ч, мөргөлдөхөөс яриа хэлэлцээ хийх нь зөв сонголт юм. Европын өнгөрсөн хэдэн зуун жилийн түүхээс харахад, нөхцөл байдал ямар будлиантай байсан ч, энх тайван, эв нэгдэлд хүрэх боломжийг үргэлж нээлттэй байлгаж ирсэн. Хятад улс үргэлжлүүлэн идэвхтэй үүрэг гүйцэтгэж, талуудын оролцоотой, урт хугацаанд хэрэгжих боломжтой энхийн хэлэлцээрийг бий болгохыг дэмжиж, Европ тивд эртхэн амар амгалан байдал тогтоохыг хүсэж байна гэжээ.
