Тогтоосон хэмжээнээс давсан интернэт болон холбогдох үйлчилгээний компаниуд интернетийн бизнесийн орлогын 961.3 тэрбум юанийг биелүүлж, өмнөх оны мөн үеийнхээс 3.1 хувиар нэмэгджээ. Нийт ашиг нь 74.32 тэрбум юаньд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 8.3 хувиар буурсан байна.
Бүс нутгийн хувьд зүүн бүсийн орлогын өсөлт тэргүүлсэн бол баруун бүсийн интернет бизнесийн орлогын өсөлт удааширчээ. Оны эхний хагаст зүүн бүсийн интернет сүлжээний бизнесийн орлого 863 тэрбум 300 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 5.3 хувиар нэмэгдэж, бүх Хятадын өсөлтийн хурдаас 2.2 пунктээр ахиж, мөн бүх Хятадын интернет сүлжээний орлогын 89.8 хувийг бүрдүүлсэн байна. Төв бүс нутгийн интернет бизнесийн орлого 38 тэрбум 400 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 30 хувиар буурчээ. Баруун бүсийн интернет бизнесийн орлого 58.1 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 2.7 хувиар өссөн юм. Зүүн хойд бүсийн интернет бизнесийн орлого 1 тэрбум 930 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 18.8 хувиар буурсан байна. Бээжин,Тяньжинь, Хэбэй бүс нутгийн интернет бизнесийн орлого хурдтай өсөлттэй хэвээр байна. Оны эхний хагаст Бээжин, Тяньжинь, Хэбэй бүс нутаг интернетийн бизнесийн орлого 331 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 7.4 хувиар нэмэгдэж, бүх Хятадын интернетийн бизнесийн орлогын 34.4 хувийг бүрдүүлсэн байна. Хөх мөрний бэлчир бүс интернетийн бизнесийн орлого 312.8 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.6 хувиар нэмэгдэж, бүх Хятадын интернетийн бизнесийн орлогын 32.5 хувийг бүрдүүлсэн юм.
Бүс нутгийн 30 гаруй хувь нь интернет бизнест эерэг өсөлт үзүүлсэн. Оны эхний хагаст интернетийн бизнесийн нийт орлогын хэмжээгээр эхний таван бүс болох Бээжин, Гуандун, Шанхай, Жэжян, Гүйжөү хотууд нийлээд 810.4 тэрбум юанийн бизнесийн орлого олж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 7.1 хувиар өсч, интернетийн бизнесийн нийт орлогын 84.3 хувийг эзэлж байна.
