ӨМӨЗО-ны Спортын товчооны дарга Тань Жинфэн нээлтийн ёслолд оролцож, наадмын нээлтийг хийв .
Энэхүү наадмыг Өвөр Монголын Өөртөө Засах Орны спортын товчоо болон Өвөр Монголын Морин спортын холбооноос санаачлан зохион байгуулж, Хянган аймгийн Соёл спортын товчоо, Хянган аймгийн Аялал жуулчлалын товчоо, Хянган аймгийн Хорчин баруун гарын дунд хошууны засгийн газрууд хамтран зохион байгуулжээ.

Олон улсын жороо морины уралдаанд Монгол Улс, Шинэ Зеланд, Оросын Холбооны Бүгд Найрамдах Буриад улс, Дундад улсын Өвөр Монгол зэрэг дөрвөн улс орноос хүрэлцэн ирсэн 32 жороо морь уралдав. Уралдаанд цэвэр үүлдрийн жороо морины 1000 метрийн уралдаан, цэвэр үүлдрийн жороо морины 1800 метрийн уралдаан, монгол үүлдрийн жороо морины 3000 метрийн уралдаан, монгол үүлдрийн хурдан морины 8000 метрийн үзүүлбэрт уралдаан зэрэг дөрвөн төрөлд зохион байгуулж, шагналын сан нь 200 мянган юаньд хүрсэн байна.
