solongonews
Өвөр Монголд суралцаж байгаа гадаадын оюутнууд Гуандун мужийд айлчилж байна
2026-01-13 11:23
Өвөр Монголд суралцаж байгаа гадаадын оюутнууд Гуандун мужийд айлчилж байна

Өвөр Монголд суралцаж байгаа гадаадын 20 оюутан Гуандун мужийд айлчилж байна.

Өвөр Монголд суралцаж буй гадаадын оюутнуудын Хятад соёлын ур чадварын шалгаруулалт 01-р сарын 12-нд өндөрлөж, шалгарсан 20 оюутан Гуандун мужид айлчилж, шинэ эрин үеийн Хятадын хөгжил дэвшил, өөрчлөлтийг мэдэрч, солилцоо хийж, харилцан суралцлаа.

ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын Мэдээллийн Алба болон ӨМӨЗО-ны Боловсролын Газраас зохион байгуулсан энэхүү арга хэмжээнд Өвөр Монголын Их Сургууль, Өвөр Монголын Багшийн Их Сургууль, Өвөр Монголын Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Улаанхад Их Сургууль, Шилингол Мэргэжлийн Коллежийнд суралцаж байгаа Монгол, Орос, Лаос, Гана, Индонезын 226 олон улсын оюутнууд оролцож, нийт 37 хөтөлбөр ирүүлсэн бөгөөд 15 хөтөлбөр эцсийн шатанд шалгарсан байв. Таван өдрийн солилцооны хөтөлбөрийн хүрээнд оролцогчид Гуандун мужийн Гуанжоу хотод очиж, хотын шинэчлэгдсэн эрч хүчийг мэдэрч, хиймэл оюун ухаан, экологийн хамгаалалтын хамгийн сүүлийн үеийн ололт амжилтыг харах, Шэньжэнь хотод технологийн инновацын  өсөлтийг мэдрэх, Фошан хотод Линнань биет бус соёлын өв уламжлал, хөгжилд гүн гүнзгий нэвтэрч, Хятадын уламжлалт соёлын өвөрмөц сэтгэл татам байдлыг мэдрэх болно.

Өвөр Монголын Их Сургуульд суралцаж буй Монгол улсын оюутан н.Энхжин: -Энэ удаагийн айлчлалд оролцож байгаадаа маш их баяртай байлаа. Хятадын өмнө нутагт анх удаа айлчилж байгаа. Умард бүс нутгаас ялгаатай ёс заншил, соёлыг харж, Гуандун мужийн Хятадын хөгжингүй бүс нутаг гэсэн итгэлийг мэдэрч, олон талт, үзэсгэлэнтэй Хятадыг мэдрэхийг хүсэж байна гэж хэлэв.   Сүүлийн жилүүдэд Өвөр Монгол "Бүс ба Зам" санаачилга болон Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорт идэвхтэй нэгдэж, дэлхийн улс ор боловсролын солилцоо, хамтын ажиллагааг цогцоор нь бэхжүүлж, боловсролын нээлттэй байдлаа тасралтгүй өргөжүүлж байна. Өдгөө Өвөр Монголын их дээд сургуулиуд 40 гаруй улс орон, бүс нутгийн 200 гаруй их сургууль, байгууллагатай хамтын ажиллагааны харилцаа холбоо тогтоосон бөгөөд 3000 гаруй олон улсын оюутан Өвөр Монголд суралцаж байна.

Найруулагч: Б.САРУУЛ
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл