solongonews
Бээжингийн соёлын форум 09-р сарын 23-нд нээгдэнэ
2025-09-17 11:03
Бээжингийн соёлын форум 09-р сарын 23-нд нээгдэнэ.

2025 оны Бээжингийн соёлын форум 09-р сарын 23–наас 24-нд “Өвлөн уламжлах·Шинэчлэх·Харилцан суралцах” уриан дор зохион байгуулагдана. Энэ жилийн форумын онцлох агуулга нь “Соёл ба технологийн нэгдэл” юм.

Түүнчлэн тус форумын тусгай хөтөлбөрийн хүрээнд дэлхийн кино урлаг үүсэж хөгжсөний 130 жил, Хятадын кино урлаг үүсэж хөгжсөний 120 жил, Хятад–Францын хооронд дипломат харилцаа тогтоосны 61 жилийн ойд зориулан 2025 оны 09-р сарын 22–ноос 24-нд “Хятад, Францын кино урлагийн яриа хэлцэл” цуврал арга хэмжээг зохион байгуулна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл