solongonews
Хятад улс онлайн жижиглэн худалдааны зах зээлд 13 дахь жилдээ тэргүүлж байна
2026-01-19 16:56
Хятад улс онлайн жижиглэн худалдааны зах зээлд 13 дахь жилдээ тэргүүлж байна

Хятадын Үндэсний цахим худалдааны ажлын хуралдаанаас гаргасан тоо баримтаас үзвэл, Хятадын дижитал хэрэглээний нийт хэмжээ 23.8 их наяд юаниас давж, дэлхийн хамгийн том онлайн жижиглэн худалдааны зах зээлийн байр суурийг 13 дахь жилдээ тасралтгүй хадгалаад байгаа юм.

Дижитал хэрэглээ болон бодит дэлгүүрийн уялдаа тасралтгүй гүнзгийрч, 10,000 орчим аж ахуйн нэгжийг хамарсан 1500 гаруй салбарын цахим худалдааны тохиролцоо арга хэмжээ зохион байгуулагдаж, уламжлалт үйлдвэрлэлийн шинэчлэлийг үр дүнтэй дэмжив.

Нээлттэй хамтын ажиллагааны хүрээнд Хятад улс “Торгоны замын цахим худалдаа”-ны бүтээн байгуулалтыг идэвхтэй дэмжиж, хамтрагч орнуудын тоо 36-д хүрээд байна. Үүний зэрэгцээ туршилтын бүсүүдийг байгуулах ажлууд ч тогтвортой урагшилсаар байгаа юм. Мөн цахим худалдааны салбарын нийгмийн үр ашиг тасралтгүй нэмэгдэж, холбогдох салбаруудад ажиллагсдын тоо 78 саяыг давсан бөгөөд шуудан, хүргэлтийн үйлчилгээний бизнесийн хэмжээ жилд дунджаар 20 орчим хувиар өсөхөд чухал түлхэц үзүүллээ.

Найруулагч: Б.САРУУЛ
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл