Ерөнхий сайд Ли Кэжчяны зөвшөөрлөөр, БНДАУ-ын Төрийн зөвлөл саяхан "Интернет сүлжээ+" арга хэмжээг ахиулах тухай удирдамж нийтэлжээ. Энэ нь интернет сүлжээгээр хэрэглээний салбарыг үйлдвэрлэлийн салбар руу хөгжүүлэхийг ахиулж, аж үйлдвэрийн хөгжлийн түвшинг хурдтай дээшлүүлэн, ажил төрлийн инновацийн чадавхыг эрчимжүүлж, эдийн засаг нийгмийн хөгжлийн шинэ давуу тал, шинэ эрч хүчийг бэхжүүлэх чухал арга хэлбэр юм.

"Удирдамж"-д хамт ашиг хүртэх, шинэчлэл нэгтгэх, өөрчлөлтийг ахиулах, тэргүүлэх салбарыг хөгжүүлэх, аюулгүй байдлыг батлах үндсэн зарчмыг баримталж, Дундад улсын интернет сүлжээний цар хүрээний давуу тал болон хэрэглээний давуу талыг гүйцэд мэдрүүлж, өөрчлөлт шинэчлэлт, зах зээлийн эрэлт хэрэгцээг ахиулж, интернет сүлжээ ба эдийн засаг нийгмийн салбаруудын уялдаа холбооны түвшинг дээшлүүлэх хэрэгтэй. Тэрчлэн 2018 он гэхэд интернет сүлжээ хийгээд эдийн засаг нийгмийн салбаруудын уялдаа холбоог цаашид эрчимжүүлнэ. Мөн 2025 он гэхэд "Интернет сүлжээ +" эдийн засгийн шинэ төлөв байдлын анхны алхмыг бий болгож, "Интернет сүлжээ +" -г Дундад улсын эдийн засаг нийгмийн инновацийн хөгжлийн чухал тулгуур хүчин болгоно гэж дурджээ.
