
5 дугаар сарын 20-ны 12:11 цагт Орос, Монгол, Европын 190 гаруй жуулчин Y23 Олон улсын аялал жуулчлалын вагоноор Эрээн хотын вокзал хүрч ирснээр Дундад,Орос, Монголын цайны замаар дахин аялах маршрутыг нээсэн байна.
Уг Олон улсын аялал жуулчлалын вагон нь Бээжингээс гарч, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоор дамжин өнгөрч, ОХУ-ын Байгал нуур, Эрхүү, Новосибирск, Екатеринбург, Казань зэрэг газруудаар аялж, эцсийн өртөө нь Москва хот бөгөөд 13 өдөр замнана. Энэ оны 5 дугаар сараас 9 дүгээр сарыг хүртэл 12 удаа тусгай аялал жуулчлалын вагоныг аялуулах бөгөөд, нэг удаад 20 гаруй хүнийг аялуулна.

Аялал жуулчлалын вагон аялах болсон нь Эрээн хотын цайны замаар дахин аялах цуврал арга хэмжээний чухал нэг агуулга болно. Мөн олон улсын худалдааны хамтын ажиллагааг дэмжиж, бүс нутгийн аялал жуулчлалын нөөц бололцоог нээх, хамгаалах, ашиглахыг дээшлүүлж, цайны зам олон улсын аялал жуулчлалын брэндийг хамтдаа бий болгоно. Улмаар Өрнө, Дорнын соёлын уламжлал болон солилцоог гүнзгийрүүлж, хөрш бүс нутгуудын соёл, спорт, аялал жуулчлал зэрэг талын өргөн харилцааг ахиулна.
Алдартай цайны зам нь өмнө зүгийн Дундад улсын Фүжянь мужийн И Үшаниас эхэлж, хойшоо ОХУ-ын Санкт-Петербург хүрдэг. Сүүлийн жилүүдэд, хөрш гурван улс бүс нутгийн хамтын ажиллагаагаа тасралтгүй дээшлүүлэн, цайны зам олон улсын аялал жуулчлалын брэндийг хамтдаа бий болгоно. Эрээн хот нь Эрээн – Улаанбаатар – Эрхүү – Байгал нуур чиглэлийн аялал жуулчлалын маршрутын үндсэн дээр, газар зүйн давуу талдаа түшиглэн, Засгийн газрын туслалцааг олж, зах зээлийн үйл ажиллагааг явуулан, Москва – Эрээн хот – Бээжин чиглэлийн аялал жуулчлалын вагоныг аялуулж эхэлсэн байна.
