solongonews
Хятадын төмөр замаар 460 сая гаруй зорчигч тээвэрлэлээ
2025-08-05 10:19
Хятадын төмөр замаар 460 сая гаруй зорчигч тээвэрлэлээ

Хятадын төмөр замын корпорацын сүүлийн үеийн тоо баримтаас үзвэл, зуны аялалын улирал эхэлснээс хойш төмөр зам 460 сая гаруй зорчигч тээвэрлэсэн байна. Шинэ шугамууд галт тэрэг нэмж ажиллуулан, сэргэн мандалт галт тэрэгнүүд хурдаа нэмэгдүүлж, зуны үйлчилгээг нэмэгдүүлсээр байна.

Зорчигч урсгалын өсөлт нь тээврийн хүчин чадал тасралтгүй нэмэгдэж байгаатай холбоотой. 7-р сарын 1-нээс эхлэн Хятадын төмөр зам 3-р улирлын галт тэрэгний цагийн хуваарийг хэрэгжүүлж, зуны түр зуурын зорчигч тээврийн хуваарийг боловсруулж, хэрэгжүүлж байна. Бээжин-Харбины хурдны галт тэрэгний Бээжин-Шэньян хоорондын хэсэг, Шанхай-Күнмингийн хурдны галт тэрэгний Ханжөү-Чанша хоорондын хэсэг цагт 350 километр хурдтай ажиллаж байгаа бол Чунчин-Шямэнь чиглэлийн хурдны төмөр замын зүүн хэсэг болох Чяньжин чиглэлийн хурдны төмөр замын хүчин чадлыг нэмэгдүүлнээр Хятадын үндэсний төмөр замын систем өдөрт дунджаар 11416 зорчигч тээврийн галт тэрэг үйлчилж байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 9.3%-иар өссөн байна.

Хятадын төмөр замын корпорац гэр бүлийн аялал, танин мэдэхүйн аялал, соёлын аялал жуулчлал, эрүүл мэндийн аялал зэрэг аялал жуулчлалын өвөрмөц галт тэрэг, ахмад настнуудад зориулсан тусгай галт тэрэг зэргийг нарийн зохион байгуулж байна. Долдугаар сард Хятад улсын хэмжээнд нийт 266 жуулчны галт тэрэг үйлчилжээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл