Дэлхийн уламжлалт тулааны урлагийн аварга шалгаруулах 10 дахь удаагийн тэмцээн 10-р сарын 16-нд Сычуань мужийн Эмэй Шань хотод эхэллээ. 54 улс орноос ирсэн 5092 тамирчин гурван хоногийн турш ширүүн өрсөлдөөн явуулж байна. Дэлхийн уламжлалт тулааны урлагийн аварга шалгаруулах тэмцээнийг Эмэй Шань хотод дөрвөн удаа дараалан зохион байгуулж байна. “Улсын өрсөлдөөн”, “Олон улсын өрсөлдөөн” гэсэн хоёр төрлөөр хуваагдсан бөгөөд хувь хүн болон багийн төрлүүдийг багтаасан.
Тэмцээн нь уламжлалт тулааны урлагийн авьяас чадвараа харуулах тайз болж, өв соёлоо солилцох ажиллагаагаар дамжин уламжлалт тулааны урлагийг дэлгэрүүлэх, хөгжүүлэхэд чиглэгдсэн. Мөн тулааны урлагийн мастеруудийн форум, уламжлалт тулааны урлагийн тайзны шоу, спортын соёлын бүтээгдэхүүний үзэсгэлэн зэрэг ажилбаруудыг зохион байгуулж байна.

