solongonews
Хайнань муж олон улсын спортын цуврал тэмцээн зохионо
2026-01-13 16:33
Хайнань муж олон улсын спортын цуврал тэмцээн зохионо

Азийн Ⅵ далайн эргийн наадам 04-р сарын 22-ноос 30-ны хооронд Хайнань мужийн Санья хотод явагдахаар байна. Бэлтгэл ажил одоогоор эцсийн шатандаа явж байна.
Азийн далайн эргийн наадам бол Азийн хамгийн өндөр түвшний далайн эргийн спортын арга хэмжээ юм. Хятад улс 2012 онд Хайянь Азийн далайн эргийн наадмыг зохион байгуулсан юм. Энэ бол хоёр дахь удаагаа уг наадамыг зохион байгуулж байгаа юм. 
Энэ удааны Азийн далайн эргийн наадам нь спортын 14 том төрөл, 15 салбар, 63 жижиг төрлөөр явагдах бөгөөд үүнд Олимпийн болон Азийн наадмын үндсэн төрлүүд болох усанд сэлэлт, дарвуулт завь, мөн текбол, далайн эргийн кабадди зэрэг шинээр гарч ирж буй спортууд багтана. Бүртгэл яаг явагдаж байгаа бөгөөд Азийн 45 улс ороны 3798 тамирчин анхны бүртгэлээ дуусгасан байна. Хоёр дахь бүртгэлийн хугацаа 01-р сарын 10-наас 02-р сарын 10 хүртэл үргэлжилнэ. Дарвуулт завь, далайн эргийн волейбол, текбол зэрэг төрлүүд 01-р сарын 16-наас эхэлнэ.
Энэхүү Азийн далайн эргийн наадам нь Хайнань чөлөөт худалдааны боомтыг гаалийн байгууллагаас бүрэн хаасны дараа зохион байгуулагдах анхны томоохон хэмжээний олон улсын спортын цуврал арга хэмжээ юм. Одоогийн байдлаар Хайнань чөлөөт худалдааны боомт нь гаалийн бүрдүүлэлтийг бүрэн хийж байгаа бөгөөд ингэснээр ажилтнуудын орох, гарах үйл явцыг илүү хялбар, үр ашигтай болгож, бараа бүтээгдэхүүний гаалийн бүрдүүлэлтийг илүү чөлөөтэй, хурдан болгож байна. Хотын олон улсын түвшин болон цогц дэмжлэг үзүүлэх чадавхийг сайжруулсан нь Азийн далайн эргийн наадмыг амжилттай зохион байгуулахад хувь нэмэр үзүүлсэн байна.
Улс орон даяар хоёр талын визгүй болон нэг талын визгүй зорчих бодлогын хамт 86 улсын энгийн паспорт эзэмшигчид Хайнань руу визгүй нэвтэрч болно.

Санья хот нь тааламжтай уур амьсгалтай тул жилийн турш далайн эргийн спорт, усны үйл ажиллагаанд тохиромжтой. Азийн далайн эргийн наадмын зохион байгуулах хорооны ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Санья хотын дарга Чэнь Си хэлэхдээ, Санья нь спортын байгууллагууд болон аялал жуулчлалын агентлагуудтай хамтран тусгай спортын бэлтгэл,  зуслан, биеийн тамирын хөтөлбөрүүдийг эхлүүлэх болно гэж тайлбарлав. Дотоодын болон олон улсын жуулчдад уламжлалт хятад анагаах ухаан, тэжээллэг хоол, тансаг хоол зэргийг багтаасан үйлчлгээ ханган, эрүүл мэнд, хоол хүнс, аялал жуулчлалыг уялдуулсан өвөрмөц салбарын хөгжлийг дэмжих 

Найруулагч: Б.САРУУЛ
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл