solongonews
Дэлхийн хамгийн хөгшин хулсны баавгай төрсөн өдрийн баяраа тэмдэглэв
2015-07-29 10:45
Панда баавгай Жиа Жиа энэ жил 37 настай бөгөөд хүний насаар тооцвол 110 настай юм байна.

Хонконгийн “Ocean” паркад өсөж торниж буй панда баавгай өчигдөр 37 насны төрсөн өдрөө тэмдэглэжээ. Ингэснээр зохиомол орчинд өсөж буй панда дундаа хамгийн өндөр насалж, дэлхийн гиннесийн номд бүртгэгдээд байна.

Хүний насаар тооцвол 100 гараад буй Жиа Жиа баавгайд өчигдөр паркийн хамт олноос орой дээр нь 37 гэсэн лаатай жимсний шүүсээр хийсэн мөсөн бялуу бэлэглэсэн байна. Паркад зохиогдсон тус арга хэмжээнд хүрэлцэн ирсэн “Guinness World Records”-ын ажилтан “Жиа Жиа зохиомол орчинд өсөж буй хамгийн өндөр настай панда, мөн түүхэн дэх хамгийн өндөр насалсан панда гэсэн Гиннессийн хоёр амжилтыг шинэчлэн тогтоолоо” хэмээжээ.

Эдүгээг хүртэл дэлхийн хамгийн өндөр настай панда гэсэн рекордыг Хубэй мужийн амьтны хүрээлэнгийн Дуду гэх панда эзэмшиж байжээ. Дуду 1999 оны долдугаар сард 36 нас хүрээд үхсэн байна. 

Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл