solongonews
2025 оны Хятадын Хэрэглээний Үнийн Индекс ерөнхийдөө тогтвортой байв
2026-01-20 10:04
2025 оны Хятадын Хэрэглээний Үнийн Индекс ерөнхийдөө тогтвортой байв

Хятадын Үндэсний Статистикийн газраас нэгдүгээр сарын 19-ний өдөр гаргасан мэдээллээр, 2025 оны Хятадын Хэрэглээний Үнийн Индекс буюу CPI нь 2024 оныхтой адил байлаа.

Ангиллаар нь авч үзвэл, хүнс, тамхи, согтууруулах ундааны үнэ 0.7 хувиар буурч, хувцасны үнэ 1.5 хувиар, орон сууцны үнэ 0.1 хувиар, өдөр тутмын хэрэгцээт зүйлс болон үйлчилгээний үнэ 0.9 хувиар тус тус өссөн бол, зам тээвэр, харилцаа холбооны үнэ 2.6 хувиар буурч, боловсрол, соёл, зугаа цэнгэлийн үйлчилгээний үнэ 0.8 хувиар, эмнэлэг, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний үнэ 0.8 хувь, бусад бараа, үйлчилгээний үнэ 9.3 хувиар тус тус өссөн байна.

12-р сарын Хятадын Хэрэглээний Үнийн Индекс нь 2024 оны мөн үеэс 0.8 хувиар, 11-р сарынхаас 0.2 хувиар өссөн байна.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл