solongonews
Түүхээ ухааран алтан амиа алдсан баатруудаа дурсана
2015-08-05 16:52
Өнгөрсөн түүхээс ухаан сууж алтан амиа алдсан баатруудаа дурсана.

Ойрын өдрүүдэд олон эцэг эх хүүхдээ дагуулан Жэ Жян мужийн уран зургийн ордонд очиж, Жэ Жян мужийн уран бүтээлчдийн гаргаж буй Дундад улсын ард түмний Японы эсрэг дайны ялалтын 70 жилийн ойн уран бүтээлийн үзэсгэлэнг сонирхуулж, цус махаар цогцлоон бүтээсэн урт цагаан хэрэм, Японы эсрэг дайны ялалтын түүхийг ойлгуулж, алтан амиа алдсан баатруудаа дурсан санагалзаж, бишрэн хүндэтгэж байгаа сэтгэлээ илэрхийлж байлаа.

Энэ удаагийн үзэсгэлэнд 132 бүтээлийг “Түүхийн нягтрал”, “Үндэстний дархан түшиг” “Анавад далай алиман тариа болов” гэсэн гурван хэсэгт хуваан үзүүлжээ. Нэгдүгээр хэсэг нь ахмад үеийн уран зураачдын зургийн үзэсгэлэн бөгөөд модон сийлмэл урлагаар Японы түрэмгийлэгчдийн хэрцгий үйл хэргийг илчилж, Дунддын үндэстний мөхлөөс аврах эр зоригийг сайшаан, дайны бүрээг хангинуулжээ. Хоёрдугаар хэсэгт түүхээр дамжин, Японыг эсэргүүцэх дайнд эрэлхэгээр тэмцэж, улс үндэстнийхээ төлөө амь биеэ зориулсан баатрууд болон Японыг эсэргүүцэх дайнд оролцож гавьяа байгуулсан Дундадын шилдэг охид хөвгүүдийг дурсжээ. Гуравдугаар хэсэгт Жэ Жян мужийн бүх уран зураачдын 70 жилийн өмнөх Жэ Жян мужийн шилдэг охид хөвгүүдийн баатарлаг үйл хэргийг харуулсан зургийг дэлгэсэн байна.

 

Найруулагч: Сүлдээ
Эх сурвалж : Ардын өдрийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл