solongonews
Ван И Чилийн Ерөнхийлөгч асан Мишель Бачелеттай уулзав
2025-10-15 09:16
Ван И Чилийн Ерөнхийлөгч асан Мишель Бачелеттай уулзлаа.

ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И дэлхийн эмэгтэйчүүдийн дээд хэмжээний чуулга уулзалтад оролцохоор Хятадад хүрэлцэн ирсэн Чилийн ерөнхийлөгч асан Мишель Бачелеттай Бээжин хотноо уулзав.
Ван И:

- Хатагтай Бачелет Хятадын хөгжлийг бодитой, оновчтой харж, хоёр талын эрх тэгш, найрсаг харилцааг дэмжиж ирсэн. Та НҮБ болон дэлхийн энх тайван, тогтвортой байдлын төлөө цаашид ч эерэг хүчин чармайлт гаргана гэдэгт найдаж байна. НҮБ-д шинэчлэл хэрэгтэй ч түүний нөлөөг буруулах биш, харин бэхжүүлэх зорилготой юм. Хятад улс НҮБ-ын үйл хэргийг тууштай хамгаалж, урт хугацааны түнш байсаар ирсэн бөгөөд жинхэнэ олон талт үзлийг идэвхтэй хэрэгжүүлж, хүн төрөлхтний хамтын цогцыг байгуулахыг дэмжсээр ирсэн байна.

Бачелет Хятад улс дэлхийн эмэгтэйчүүдийн дээд хэмжээний чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэж, өөрчлөлт шинэчлэлтээр дамжуулан НҮБ-ын үүрэг оролцоог бэхжүүлж, дэлхийн сорилтыг хамтдаа даван туулах хэрэгтэйг илэрхийллээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл