8 дугаар сарын 26-ны өдөр буюу өнөөдөр тэг цагт дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэх үйл ажиллагаанд зориулан Тянь Ань Мэнь талбайг цэцгээр чимэх ажил амжилттай дуусав. Уг арга хэмжээг Бээжин хотын Хуа Мү /цэцэг мод/ компани зохион байгуулсан юм.

Тянь Ань Мэнь талбай дахь Их цагаан хэрмээр сэдэвлэсэн цэцгийн мандлын зураг
Тодруулбал, үрэгдсэн баатруудын дурсгалын хөшөөг тойрсон майлс модыг цэцгээр чимж, үрэгдсэн баатруудын дурсгалын хөшөөний ард Их цагаан хэрмээр сэдэвлэсэн цэцгийн мандал бүтээж, талбайн баруун зүүн хэсэг дэх зүлгийг цэцгэн багана, цэцгэн бөмбөг, цэцгэн бүсээр чимсэн бөгөөд талбайн хоёр хажуугийн зам дагууд 80 ширхэг цэцгэн бадар байрлуулжээ. Үүнд, Их цагаан хэрмээр сэдэвлэсэн цэцгийн мандлын ерөнхий талбай нь 3000 кв.м, цэцгийн мандал бүрийн урт нь 60 метр, өргөн нь 25 метр бөгөөд нарс, майлс зэрэг том ургамал 3000 ширхэг, жижиг савтай цэцэг 70 мянган ширхэг, үзэсгэлэнгийн чулуу болон зохиомол үзвэрийн чулуу 1200 кв.м тус тус ашигласан байна.

цэцгээр чимэгдсэн Тянь Аньмэнь талбай


Тянь Ань Мэнь талбай дахь Их цагаан хэрмээр сэдэвлэсэн цэцгийн мандал

Тянь Ань Мэнь талбай
/Зургийг Синь Хуа агентлагийн сурвалжлагч Инь Ган/
